Манай компани таримал ургамлын үр болон малын тэжээлийн импорт худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллага юм. Бид ОХУ-ын газар тариалангийн гол бүс нутаг болох Алтайский край, Красноярск, Новосибирск, Иркутскмужийн газар тариалан эрхлэгчид болон малын тэжээл үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллаж, эх орныхоо зах зээлд албан ёсны дистрибьютерийн эрхтэйгээр баталгаат бүтээгдэхүүн нийлүүлж байна.

 

    Газар тариалангийн салбарын хөгжлийн хамгийн гол үзүүлэлтүүдийн нэг болох стандартын шаардлага хангасан, чанарын баталгаатай үрийн нийлүүлэлтээр тухайлбал овьёос, арвай, вандуй, эрдэнэ шиш зэрэг тэжээлийн нэг наст таримал ургамлын үрийн нийлүүлэлтээр бид Монгол Улсдаа тэргүүлэн ажиллаж байна.

 

    Манай компаний гол онцлог бол Хөдөө аж ахуйн салбарын шинжлэх ухааны ололт амжилт, судалгаанд тулгуурлан үй ажиллагаа явуулдаг мэргэшсэн, эрч хүч, эв нэгдэлтэй баг хамт олон юм.

 

    Бидний импортлон худалдаалдаг Русский овёс, Подворье овёс, Мельник, Кормикс хорголжин тэжээл, улаан буудайн хивэг зэрэг үр тариа, малын тэжээлийн бүтээгдэхүүнүүд нь ОХУ болон Монгол Улс дахь эрх бүхий байгууллагын чанарын сертификатаар баталгаажиж, лабораторийн шинжилгээнд тогтмол хамрагдсаны дараа хэрэглэгчдийн гар дээр хүрдгээрээ давуу талтай байдаг.

 

    Түүнчлэн бид Монгол Улсын Төв аймгийн Архуст, Баяндэлгэр сумдад малын тэжээл тариалах үйл ажиллагааг хэрэгжүүлж байна.

 

    Бидний үйл ажиллагаандаа баримтлан ажилладаг гол зарчим нь улс орны хэмжээнд нэн чухал ач холбогдолтой газар тариалан, мал аж ахуйн салбарт чанар хувьд стандарт хангасан бүтээгдэхүүн нийлүүлэх, эрэлт хэрэгцээг оновчтой хангаж бодит үр дүн гаргаж ажиллах явдал байдаг.

 

    Бид Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай байгуулсан “Бодлогын гэрээ”-ний хүрээнд малын тэжээлийг дотоодын зах зээлд нийлүүлэх, нөөц бүрдүүлэх, үнийг зохистой хэмжээнд бууруулах чиглэлээр хамтран ажилладаг.

 

    Түүнчлэн бид Монгол Улсын Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Төв аймгийн Архуст, Баяндэлгэр сумдад эмийн ургамал болон малын тэжээл тариалах, толбот арзаахай, хунчир зэрэг байгалийн ургамал сэргээн нутагшуулах зэрэг цогц үйл ажиллагааг хэрэгжүүлж байна.

Үндсэн ажилтнууд:

Пример%20агро%20ХХК%20Premier%20agro%20LLC
Гүйцэтгэх захирал

Ц.Билгүүн

Пример%20агро%20ХХК%20Premier%20agro%20LLC
Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан ахлах менежер

М.Энхтүвшин

Пример%20агро%20ХХК%20Premier%20agro%20LLC
Гадаад харилцааны менежер

Г.Ган-Эрдэнэ

Пример%20агро%20ХХК%20Premier%20agro%20LLC
Борлуулалтын менежер

Ө.Эрхбилгүүн

Пример%20агро%20ХХК%20Premier%20agro%20LLC
Борлуулалтын менежер

Т.Бадар-Ууган

Пример%20агро%20ХХК%20Premier%20agro%20LLC
Борлуулалтын менежер

О.Санжидсүрэн

Пример%20агро%20ХХК%20Premier%20agro%20LLC
Борлуулалтын менежер

М.Урангоо

Зөвлөхүүд:

Пример%20агро%20ХХК%20Premier%20agro%20LLC
Монгол Улсын Тэргүүлэх мал зүйч

Д.Наранцэцэг

Пример%20агро%20ХХК%20Premier%20agro%20LLC
Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны доктор

Т.Хишигбуян

Пример%20агро%20ХХК%20Premier%20agro%20LLC
Монгол Улсын Мэргэшсэн нягтлан бодогч

Б.Энхмандал

Пример%20агро%20ХХК%20Premier%20agro%20LLC
Хууль зүйн ухааны мастер

О.Мөнхболд

Пример%20агро%20ХХК%20Premier%20agro%20LLC
Байгаль орчны шинжлэх ухааны мастер

Г.Ундрам

Ц.Билгүүн

Гүйцэтгэх захирал